Dewatering
(976)70113008
info@dewatering.mn

#603, Шинэ дэлхий оффис, СБД дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Монгол
Үйчилгээ

Уурхайн олборлолтын /нүүрс, төмөр, хайлуур жонш, алт/, өрөмдлөг тэсэлгээний үйлчилгээ, баяжуулах үйлдвэр, чулуун карьер /барилга/, хөдөө аж ахуй, үйлвэрлэлийн хаягдал ус шавхах, зайлуулах зэрэг чиглэлүүд дээр хамтран ажиллах боломжтой.

Манай DeWatering Solutions ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон геологи, уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүдийн олборлох, бүтээн байгуулах аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг өрөмдлөг, тэсэлгээний цооног болон ил уурхай дах гүний усны шүүрүүлэлт, зайлуулах ажилд мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлж, уурхай, баяжуулах үйлдвэр зэрэгт ашиглагддаг төрөл бүрийн зориулалт бүхий насоснуудыг захиалгаар нийлүүлэх, тэдгээрт сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ үзүүлэх зорилготой 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм. Бид Монгол орны хэмжээнд уул уурхайн стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгуудын нэг болох Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн нүүрсний сав газарт орших ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж тэсэлгээний цооног, уурхайн ус зайлуулах, шилжүүлэх ажил үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Мөн түүнчлэн бид монгол орны цаг уур, нөхцөлд тохиромжтой төрөл бүрийн зориулалтын насосны өргөн сонголтыг хүргэх зорилгоор чанарын өндөр төвшинөөрөө шалгарсан үйлдвэрлэгч, нийлүүлэгчидийн бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, боруулалтын дараах үйлчилгээг чанартай гүйцэтгэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн болон үйлчилгээг цаг хугацаанд нь нийлүүлж, гүйцэтгэх зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.